Гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт буюу KPI нь бизнесийн түлхүүр зорилт, зорилгууд хэр биелэлттэй, үр дүнтэй байгааг хэмждэг. Монголд бизнесийн салбарт KPI үгийг түлхүү ашигладаг тул энэхүү гарын авлагад KPI гэдэг үгээр нь нэрлэн явах нь илүү зүйтэй гэж үзсэн билээ.
Энэхүү гарын авлага нь бизнесийн өсөлт, үзүүлэлтийг бий болгоход чухал KPI сонгох, хянах, сайжруулахад зориулсан болно. KPI нь бизнес эрхлэгчийн хувьд чиглүүлэгч луужин байдаг ба шийдвэр гаргалтыг хамгийн ихээр дэмжиж өгдөг хүчин зүйл юм. KPI-н тусламжтайгаар бизнес эрхлэгчид зөвхөн оновчтой шийдвэр гаргаад зогсохгүй үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлж, стратеги өсөлтөд хүрэх боломжтой. Тодорхой KPI-гүйгээр бизнесийн үйл ажиллагаа харанхуйд байгаа мэт л явагддаг.
KPI нэвтрүүлэхгүй байх нь зардал өндөртэй. Олон бизнес KPI нэвтрүүлээгүйгээс болж бүтэлгүйтдэг. Учир нь тэдэнд хэмжигдэхүйц зорилго төлөвлөгөө байхгүйгээс гадна, гүйцэтгэлээ бүртгэх, хянах ямар ч өгөгдөл байдаггүй. Жишээлбэл, АНУ-ын банкны судалгаагаар бизнесүүдийн 93% нь мөнгөн гүйлгээний асуудлаас үүдэн дампуурдаг болохыг олж мэдсэн ба мөнгөн гүйлгээний таамаглал, ажлын капиталын харьцаа зэрэг чухал KPI байхгүйгээр бизнесүүд өөрийн санхүүгийн асуудлыг таних боломжгүй юм.
top of page
₮20,000.00Price
bottom of page