Маркетингийн орчин шинэ технологи, хурдтай өөрчлөгдөж буй хэрэглэгчийн зан төлөвөөс болон маш хурдтай өөрчлөгдөж байна. 2025 он ойртож байгаа тул бизнесүүд энэхүү хөдөлгөөнд орчинд тэсэж үлдэх биш харин манлайлахын тулд илүү инновац өндөр стратеги ашиглах шаардлагатай болж байна. Энэ блогоор танд ирээдүйд танай бизнест туслах маркетингийн стратегийг санал болгож байна.
2025 онд Дижитал маркетингд гарч буй шинэ трэнд
Дижитал технологи бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байгаатай зэрэгцэн маркетингийн орчинд 2024 онд өөрчлөх хэд хэдэн чухал чиг хандлага бий болж байна. Үүнд хувь хүнд чиглэсэн, датад суурилсан болон сонирхолтой цоо шинэ туршлага орж байна.
AI болон машин лернингд чухал чиг хандлага үүсэж байна. МкКинзигийн тайлангаар маркетингийн стратегидаа AI хиймэл оюун ухаан ашиглаж буй компанийн орлого 20% хүртэлх хувиар нэмэгдэх боломжтой гэжээ. AI-д чиглэсэн алгоритмыг авч үзвэл брэндүүд хэрэглэгчийн зан төлөв, хүсэл сонирхлыг илүү сайн ойлгохын тулд их хэмжээний датаг шинжилж, түүнийгээ хувь хүнд чиглэсэн маркетингийн кампанит ажил болгох боломжтой юм. Жишээлбэл, и-коммерсийн томчууд болох Amazon зэрэг дэлгүүрүүд AI хиймэл оюун ухааныг хэрэглэгчийн хайлтын түүх дээр суурилан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид зориулан санал болгосноор борлуулалтаа нэмж байна.
Voice search буюу яриагаар хайлт хийх нь чухал үүрэг гүйцэтгэж байна. Amazon Echo, Google home зэрэг ухаалаг спикерүүдийг өнөөдрийн байдлаар АНУ-д айл өрхүүдийн 30% нь хэрэглэж байгаа ба бизнесүүд өөрийн контентоо ярианы хайлтад тохируулах шаардлагатай болж байгаа юм. Судалгаагаар ярианы хайлтыг ашиглах нь вэбсайтаар зочлох хүмүүсийн тоог 25%-иар нэмдэг гэжээ.
Өөр нэг сонирхолтой хөгжүүлэлтийн нэг бол AR буюу хэсэгчилсэн реалити болон VR буюу виртуал реалитиг маркетингд ашиглах явдал юм. IKEA зэрэг брэндүүд AR-ыг өөрийн апп-даа ашиглаж худалдан авалт хийхээс өмнө гэрт нь тавилгууд хэрхэн харагдахыг харуулдаг технологи бий болгосон. Энэхүү сонирхолтой туршлага нь хэрэгчлэгчийн оролцоог нэмэгдүүлж байна.
Жишээлбэл, хэрэглэгчдийн 70% нь дэлгүүрт худалдан авалт хийхдээ AR туршлагатай брэндийг илүүд үзэж байна. Voice search буюу яриагаар хайлт хийх нь чухал үүрэг гүйцэтгэж байна. Amazon Echo, Google home зэрэг ухаалаг спикерүүдийг өнөөдрийн байдлаар АНУ-д айл өрхүүдийн 30% нь хэрэглэж байгаа ба бизнесүүд өөрийн контентоо ярианы хайлтад тохируулах шаардлагатай болж байгаа юм. Судалгаагаар ярианы хайлтыг ашиглах нь вэбсайтаар зочлох хүмүүсийн тоог 25%-иар нэмдэг гэжээ.
Хэрэглэгчийн оролцоонд инновацаар нэмэгдүүлэх нь
Хэрэглэгчтэй хүчтэй харилцаа холбоо бий болгох нь бизнесийн үнэнч байдал, өсөлтөд шууд нөлөөлдөг. 2025 онд байгууллагууд уламжлалт оролцооны аргаа халж, шинэ технологийг харилцаагаа бэхжүүлэхэд ашиглах хэрэгтэй болж байна.
Үүнд нэг үр дүнтэй арга нь интерактив контент юм. Quiz, санал асуулга, интерактив инфографик зэрэг контентууд нь хэрэглэгчдийг идэвхтэй оролцож, брэндийг илүү урт хугацаанд санахад хүргэдэг. Судалгаагаар интерактив контентын хувиргалтын хувь нь статик контенттой харьцуулахад 300% илүү байна.
Давуулж сэтгэе: Өөрчлөлт, инновацыг авах нь
Бид шинээр гарч буй чиг хандлага, оролцооны техник болон технологийн дасан зохицох чадвар дээр суурилсан ирээдүйд чиглэсэн стратеги ашиглах нь бизнесийн амжилтаа ахиулах гол хүчин зүйл юм.
AI хиймэл оюун ухааныг ашиглан интерактив контент хийх, тогтвортой байдлыг бий болгож, датад суурилсан тайлан мэдээ мэдээллээр брэндүүд хэрэглэгчтэйгээ урт хугацааны харилцаа бий болгох гайхалтай амжилтыг бий болгож чадна. Хэрэглэгчийн хүлээлт хэрэгцээ тогтмол өөрчлөгдөж буй энэ үед инновац, өөрчлөлтийг таатай хүлээж авдаг хэн бүхэн тэсэж үлдэх биш харин өсөж дэвших болно. Маркетингийн ирээдүй гайхалтай боломжуудаар дүүрэн байгаа ба өнөөдөр стратегидаа хөрөнгө оруулсан байгууллага маргааш шагнуулах болно.
Komentarze