top of page
Search
Writer's picturekhulan1963

Хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ?

Хөрөнгө оруулалт татах нь олон үе шаттай процесс ба бусадтай харилцаа холбоо үүсгэх, үр дүнтэй харилцах, стратеги төлөвлөгөө гээд олон зүйлээс бүрддэг. Танд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, санхүүжилт босгох үе шатыг доор танилцуулж байна.


  1. Бизнес төлөвлөгөө бичих - Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд юуруу орох гэж байгаагаа сонирхдог. Оновчтой, судалгаатай, ул суурьтай бизнес төлөвлөгөө бичих нь хөрөнгө оруулалт татах үндсэн хүчин зүйл болно. Үүнд, бизнесээ танилцуулж, зах зээлийн орчин боломжийг танилцуулж, орлого, үнийн стратегиа бичих нь чухал юм.

  2. Чадварлаг баг бүрдүүлэх - Хөрөнгө оруулагчид зөвхөн бизнесийн санаанд биш түүний ард ажиллаж буй хүмүүсийг сонирхдог. Хүчтэй чадварлаг баг нь маш чухал юм.

  3. Зорилтот хөрөнгө оруулагчдаа ойлгох - Хөрөнгө оруулагч бүр зорилго, эрсдэл хүлээх чадвар, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран ялгаатай байдаг. Жишээлбэл, Angel Investor нь өндөр хөрөнгө оруулалтын өгөөжийг богино хугацаанд эргүүлэн авах сонирхолтой байдаг ба үйл ажиллагаанд чиглүүлэг, зөвлөгөө өгч ажилладаг. Venture Capitalists нь хурдан өсөх боломжтой бизнесийг хайдаг ба тэдэнд санхүүгийн хэмжигдэхүүн, ашигт байдал чухал нөлөөтэй. Private Equity (PE) нь бизнесийн тогтвортой мөнгөн урсгалд голлон анхаарал хандуулдаг.

  4. Хөрөнгө оруулалтын пич (pitch) олох - Таны пич таны бизнесийн анхны сэтгэгдэл, дүр зураг болно. Үүнийг аль болох ойлгомжтой, товч, сонирхолтой, бодит байлгах хэрэгтэй ба энэ нь ихдээ л 60 секундийн хугацаанд үргэлжилдэг учраас маш их бэлтгэл шаардах болно.

  5. Баримт нотолгоо ашиглах - Хэрэглэгчийн сэтгэгдэл, хамтрагчдын мэдээлэл, гэрээ, хэлэлцээр зэрэг бодит баримт нотолгоо оруулах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх болно.

  6. Өсөлтийг харуулах - Хөрөнгө оруулагчид хурдтай өсөх боломжийг сонирхдог учраас зах зээлийн хэмжээ, үйл ажиллагааны хүчин чадал, бүтээгдэхүүний боломж зэрэг мэдээллийг оруулах хэрэгтэй.

  7. Эрсдэлээ танилцуулах - Бизнес бүр эрсдэл дагуулдаг гэдгийг хүн бүр мэдэх хэдий ч таны бизнес ямар эрсдэлтэй болохыг илүү тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Үүнд зах зээлийн эрсдэл, өрсөлдөөний аюул, зах зээлийн огцом өөрчлөлт гэх мэт эрсдэлүүд орно.



Хөрөнгө оруулалт татах нь ихэвчлэн тэвчээр, тэвчээр шаарддаг урт үйл явц юм. Энэ нь таны бизнес болон хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол хоёрын зөв зохицлыг олж, тэдний хөрөнгө оруулалтаас өндөр ашиг авчрах чадвартай гэдгээ харуулах явдал юм.

8 views0 comments

コメント


bottom of page