top of page
Search
Writer's picturekhulan1963

Түгээмэл хэрэглэгддэг Маркетингийн KPI

Updated: Dec 16, 2024

Маркетингийн KPI нь маркетингийн үйл ажиллагааны зарцуулалт, ажлуудын үр дүн, амжилтыг үнэлэхэд ашигладаг хэмжигдэхүүн юм. Та бүхэнд түгээмэл хэрэглэгддэг маркетингийн KPI танилцуулж байна.

1. Үйлчлүүлэгч олох зардал - Customer Acquisition Cost (CAC)

  • Шинэ үйлчлүүлэгч олоход зарцуулсан бүх маркетинг, борлуулалтын зардал орно.

  • Томьёо: CAC=Нийт маркетинг борлуулалтын зардал/Шинэ худалдан авагчийн тоо

  • Шинэ үйлчлүүлэгч олох стратегийн ашигт байдлыг үнэлэхэд тусална.



2. Хөрөнгө оруулалтын өгөөж - Return on Investment (ROI)

  • Маркетингийн зардал, хөрөнгө оруулалтаас үүдэн бий болсон өгөөжийг хэмжинэ.

  • Томьёо: ROI=(Кампанит ажлаас орж ирсэн орлого −Кампанит ажлын зардал)/Кампанит ажлын зардал

  • Маркетингийн ажлууд зардлаас давах хэмжээний орлого оруулж ирж байгаа эсэхийг тодорхойлох

3. Хувиргалтын хувь - Conversion Rate

  • Худалдан авалт хийх, бүртгүүлэх зэрэг зорилтот алхмуудыг хийж буй үйлчлүүлэгчийн хувь

  • Томьёо: Хувиргалтын хувь = (Худалдан авагчдын тоо / Нийт зочилсон болон хандсан хүмүүсийн тоо)*100

  • Маркетингийн юүлүүр хэр үр дүнтэйгээр хандалтыг худалдан авагч болгож буйг тооцоолно.



4. Үйлчлүүлэгчийн худалдан авалтын үнэ цэн - Customer Lifetime Value (CLV or LTV)

  • Үйлчлүүлэгчийн компанитай харилцах хугацаанд бий болгох нийт орлого

  • Томьёо: CLV=Дундаж худалдан авалтxХудалдан авалтын тооxҮйлчлүүлэгчийн байгууллагатай хамтарсан хугацаа

  • Үйлчлүүлэгчийн урт хугацааны үнэ цэнийг ойлгох, шинэ худалдан авагч олоход хэр зарцуулалт хийх шийдвэр гаргалтад тусална.

5. Дэмжигчийн оноо Net Promoter Score (NPS)

  • Үйлчлүүлэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох магадлал дээр суурилан үнэнч байдлыг тодорхойлно.

  • Томьёо: NPS=Дэмжигчийн хувь - Няцаагчийн хувь

  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдлыг тодорхойлоход тусална.

6/ Брэндийн танигдалт - Brand awareness

  • Асуулга, дурдалт зэрэг аргачлалаар брэндийг хүмүүс хэр сайн таньж байгааг тодорхойлно.


7/ Борлуулалтын өсөлт - Sales Growth

  • Тодорхой хугацаанд борлуулалтын орлогын өсөлт, бууралтыг хэмжинэ.

  • Борлуулалтын хугацаан дахь маркетинг, борлуулалтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг тодорхойлоход тусална.




15 views0 comments

Comentarios


bottom of page