Үр дүнтэй маркетингийн төлөвлөгөө бичихэд олон алхам шаарддаг. Та жилийн маркетингийн төлөвлөгөөгөө бичихдээ дараах үе шатыг дагаарай.
1.Удиртгал
Өөрийн жилийн маркетингийн зорилго, зорилтот зах зээл, түлхүүр стратегиа товч бичнэ.
2. Нөхцөл байдлын шинжилгээ
Зах зээлийн судалгаа: Зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөгчийн алхмуудыг шинжилж үзэх
SWOT шинжилгээ: Давуу тал, сул тал, боломж, аюулыг таних
3. Зорилтот үзэгч
Зорилтот үзэгч сегментээ тодорхойлох: Үүнд демографик, сэтгэл зүй, худалдан авах зан төлөвийг оруулна
4. Маркетингийн зорилго, зорилтууд
Бүтэн жилийн СМАРТ зорилго тавих
Жишээлбэл: Брэндийн танилтыг 20%-иар нэмэгдэх, хандалтыг 15%-иар нэмэгдүүлэх, хэрэглэгчийн давтан худалдан авалтын түвшинг 10%-иар нэмэгдүүлэх
5. Маркетингийн стратеги
Байршуулалт: Зах зээлд өөрийн брэндээ хэрхэн байршуулах сонирхолтой байгаагаа тодорхойлох
Суваг: Зорилтот үзэгчдээ хүрэх маркетингийн сувгаа тодорхойлох
Контент төлөвлөгөө гаргах: Ямар төрлийн контентийг хэр давтамжаа хийх төлөвлөгөө гаргах
6. Төсөв
Маркетингийн үйл ажиллагаа бүрд тохирох нөөцийг хуваарилах. Үүнд зар сурталчилгааны, ажилтан, бусад зардал орно
7. Хэрэгжүүлэлтийн хуваарь
Маркетингийн үйл ажиллагаа бүрд тохирох хуваарийг гаргах
8. Үнэлж, хэмжих
Маркетингийн амжилтаа хэмжих KPI-уудыг тодорхойлох
Үйл явцаа үнэлэхийн тулд тогтмол үнэлгээ хийх
9.Яаралтай үеийн төлөвлөгөө
Боломжит сорил бэрхшээлд яаралтай үеийн төлөвлөгөөтэй бэлдэх
10. Хавсралт
Нэмэлт мэдээлэл буюу зах зээлийн судалгааны өгөгдөл, нарийвчилсан төсөв, өмнөх кампанит ажлын шинжилгээ зэрэг мэдээллийг оруулах
Амжилтын түлхүүр:
Нарийн судалгаа хийх: Өөрийн шийдвэрээ өгөгдөл, мэдээлэл дээр суурилах
Уян хатан байх: Зах зээл өөрчлөгддөг учраас төлөвлөгөөгөө уян хатан байлгах
Хамтран ажиллах: Өөр албаны багшийн гишүүдийг төлөвлөгөө бичихдээ оролцуулж, тэдний санал хүсэлтийг сонсох
Танд амжилт хүсье!
Comments