top of page
Search
Writer's picturekhulan1963

Борлуулалтын төлөвлөгөө бичихэд анхаарах 10 зүйлс

Борлуулалтын төлөвлөгөө нь стратегийн зорилготой нийцэхээс гадна хүрэхүйц байх ёстой юм. Үр дүнтэй борлуулалтын төлөвлөгөөг бичихэд дараахь 10 зүйлсийг нхаарах хэрэгтэй.


1. Оновчтой борлуулалтын зорилго тавих

  • СМАРТ зорилго тавих - зорилго нь тодорхой, хэмжигдэхүйц, хүрэхүйц, хамааралтай, цаг хугацаа нь тохиромжтой байх ёстой. Борлуулалтын зорилго нь зорилтот орлого, харилцагчийн тоо, зах зээлийн хувь хэмжээн өсөлт зэрэг бизнесийн зорилттой уялдах ёстой.

2. Зах зээлээ ойлгох

  • Зах зээлийн хэрэгцээ, зан төлөв, хүн ам зүйн мэдээллийг таних хэрэгтэй. Хэнд борлуулалт хийхээ ойлгох нь танд борлуулалт хийх аргачлал, тактикаа шийдвэрлэхэд тусална.

3.Өрсөлдөөнөө шинжлэх

  • Өрсөлдөгчөө судалж, тэдний давуу сул талыг ойлгох хэрэгтэй. Тэдний санал болгож буй зүйл, хэрхэн борлуулалт хийж байгааг нь таньж мэдсэнээр өөрийгөө илүү сайн ялгаж, байршуулахад тусална.

4. Худалдан авагчийн дүр төрхөө тодорхойлох

  • Зорилтот зах зээлийн ялгаатай сегментүүдийг тодорхойлсон худалдан авагчийн дүр төрхийг бий болгох хэрэгтэй. Энэ нь илүү хувь хүнд чиглэсэн борлуулалтын тактик боловсруулахад тусална.

5. Борлуулалтын стратегиа жагсаан бичих

  • Борлуулалтын процес буюу анхдагч хандалтаас борлуулалт хүртэлх бүх процесоо тодорхойлоорой. Процес бүрд ямар тактик ашиглахаа шийдвэрлээрэй.

6. Нөөц, төсвөө хуваарилах

  • Ажилтан, тоног төхөөрөмж, төсөв нь таныг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хангалттай эсэхийг дахин нэг шалгаарай. Жишээлбэл, CRM системээ бэлдсэн эсэх, маркетингийн автоматчлал хийсэн эсэхээ шалгах хэрэгтэй.

7. KPI тавих

  • Борлуулалтын төлөвлөгөөний амжилтыг шалгахын тулд KPI Тавих хэрэгтэй. Үүнд цугласан холбоо барих хүмүүс, хувиргалтын хувь, дундаж борлуулалт, харилцагч олоход зарцуулсан зардал, борлуулалтын циклийн хугацаа гэх мэт орно.

8. Сургалт хөгжүүлэлт

  • Борлуулалтын багт шаардлагатай чадвар, мэдлэгийг сургалтаар олгох. Тогтмол сургалт оруулах буюу бүтээгдэхүүний мэдлэг, борлуулалтын техник, харилцагчийн оролцооны стратеги зэрэг сургалтууд оруулах хэрэгтэй.

9. Ажлын жагсаалт гаргах

  • Борлуулалтын төлөвлөгөөгөө ажилд хувааж цаг хугацаатой холбох хэрэгтэй. Энэ нь танай багийнхныг төвлөрч, хэрэгжилтээ хянах, стратегиа өөрчлөхөд туслах болно. Сар тутам, улирал тутам хяналт хийвэл илүү үр дүнтэй.

10. Үр дүнгээ тогтмол үнэлэх

  • Төлөвлөгөөний хэрэгжилтээ зорилго, KPI-аар дамжуулан тогтмол хянах хэрэгтэй. Үзүүлэлт, зах зээлийн нөхцөл байдал, харилцагчийн хэрэгцээний өөрчлөлтөөс үүдэн тактикаа өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй.






6 views0 comments

Comments


bottom of page