top of page
Search
Writer's picturekhulan1963

Бизнес төлөвлөгөө бичихэд гаргадаг түгээмэл алдаа

Бизнес бүр өөрийн онцлогтой байдаг хэдий ч амжилттай бизнесийн үндэс нь бизнес төлөвлөгөө байдаг. Сайтар судалгаа хийж, бизнес төлөвлөгөө бичих нь чухал ба энэ нь бизнесийн үйл ажиллагааг бүдүүвчлэн гаргаж, хөрөнгө оруулалт татахад тусалдаг. Тэгвэл олон бизнес эрхлэгчдийн бизнес төлөвлөгөө бичихэд гаргадаг түгээмэл алдааг танилцуулж байна.


1. Бизнес төлөвлөгөөгүй ажиллах

Энтрепренер хүний хувьд бизнес хийнэ гэдэг зугаатай бас сэтгэл хөдөлгөм зүйл байдаг хэдий ч, төлөвлөгөөгөө цаасан дээр буулгадаггүй. Хэрвээ өөрийн хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол, хаа ч хүрэхгүй гэх алдартай үг бий. Бизнес төлөвлөгөө бичих нь эрч хүч, цаг хугацаа, хичээл зүтгэлээ зөв зүйлдээ хандуулан чиглүүлж, бизнесийн зээл, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх болно.



2. Хэт бодит байдлаас зөрөх

Сайтар судалгаа хийхгүйгээр та юу хүлээж байгааг төсөөлж чадахгүй. Энэ нь яг л манан дунд байгаа мэт байх болно. Бизнес төлөвлөгөө үргэлж сайн сайхан нөхцөлийг харуулж чадахгүй.Та доорх хэсгүүдэд аль болох илүү их судалгаа хийж, бодитой хандах хэрэгтэй. Үүнд санхүүгийн таамаглал, өрсөлдөөн, зах зээлийн судалгаа орно.


3. Удиртгал хэсэг

Зээлийн мэргэжилтэн, хөрөнгө оруулагч хамгийн түрүүнд таны удиртгал хэсгийг уншдаг. Цаашид үргэлжлүүлэн унших эсэхээ эхний хэсгээс л тодорхойлдог билээ. Тийм учраас та бизнесийн танилцуулга, хэрэглэгчийн тухай, зах зээл, өрсөлдөөн, баг хамт олны мэдээлэл бүрд 1-3 өгүүлбэрээр товч бөгөөд тодорхой танилцуулга хийхийг зөвлөж байна.



4. Хэт урт байх

Ихэнх бизнесийн хувьд эмх цэгцтэй, зөв зохион байгуулалттай төлөвлөгөө 5-10 хуудас байхад хангалттай байдаг. Бизнес төлөвлөгөө нь зураг, график, хүснэгт, газрын зурагтай байх нь илүү үр дүнтэй, хүний анхаарлыг татдаг.


5. Баримт нотолгоо багатай байх

Таамаглал, судалгаагаа бататгаж, нотлох баримт, эх үүсвэрийг заавал оруулах


6. Баг хамт олны танилцуулга чухал

Бизнес эрхлэгч бүр бизнесийн санааг бодит болгох чадвартай байх албагүй хэдий ч, өөрийн туршлага, боловсрол зэрэг чухал хүчин зүйлсийг тодотгон оруулж бизнесийн асуудал, сорил бэрхшээлийг даван туулах чадвартай гэдгээ нотлон харуулах хэрэгтэй.



12 views0 comments

Comments


bottom of page