top of page
Search
Writer's picturekhulan1963

Бизнес төлөвлөгөө бичихэд анхаарах зүйлс

Бизнес төлөвлөгөө бичихэд тодорхой, ойлгомжтой, уялдаатай бөгөөд итгэл үнэмшилтэй байх ёстой. Танд анхаарах ёстой 8 зүйлсийг танилцуулж байна.


1. Удиртгал

  • Гол санаагаа энэ хэсэгт дүгнэн бичдэг. Үүнд бизнесийн концепц, зах зээлийн боломж, санхүүгийн үзүүлэлт болон зорилгоо тодорхой дүгнэн бичнэ.

2. Бизнесийн тайлбар

  • Өөрийн бизнесийн шинж чанар, шийдвэрлэх асуудал болон өрсөлдөгчөөс хэрхэн ялгарах талаар бичнэ. Үүнд зах зээлээ ерөнхийлөн дүрсэлж, хэрэгцээ болон бизнесийн моделийн хоорондын холбоог тайлбарлан харуулах нь илүү дээр.

3. Зах зээлийн судалгаа ба шинжилгээ

  • Нэвтэрч буй зах зээлээ шинжлэх шаардлагатай. Үүнд зорилтот худалдан авагч, өрсөлдөөн, зах зээлийн чиг хандлага орно.Өрсөлдөгчийнхөө давуу сул талыг тодорхойлж, зах зээлийн хэмжээ, чиг хандлагаа тодорхойлх нь таны цаашдын өсөлтийг танихад тусална.



4. Байгууллагын зохион байгуулалт ба менежмент

  • Бизнесийн бүтцээ бүдүүвч зургаар гаргаж, өөрийн баг хамт олны туршлагыг танилцуулах. Үүнд хуулийн бүтэц, гол түлхүүр багийн гишүүд болон тэдний туршлага, чадварыг танилцуулах хэрэгтэй

5. Бүтээгдэхүүн үйлчилгээ

  • Санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээ, ямар давуу талтай, хэр удаан үйлчилгээтэй зэрэг онцлог давуу талыг танилцуулах хэрэгтэй.



6. Маркетинг ба борлуулалтын стратеги

  • Маркетингийн төлөвлөгөө, борлуулалтын стратегиа тодорхой гаргаснаар зах зээлээ хэрхэн татаж, нэвтрэх, борлуулалтын орлогоо өсгөх талаар ойлголттой болно.

7. Үйл ажиллагааны төлөвлөгөө

  • Өдөр тутмын үйл ажиллагаа буюу байршил, түгээлтийн суваг, ашиглах технологи, нийлүүлэгчээ тодорхойлсноор өдөр тутам бизнесээ хэрхэн удирдах талаар илүү нарийн ойлголттой болох болно.

8. Санхүүгийн төлөвлөгөө

  • Санхүүгийн тооцоолол гаргаж, түүнд хэрхэн хүрэх талаар тайлбарлан бичнэ. Үүнд орлогын загвар буюу үнийн стратеги, орлогын урсгалаа гарган бичих ба ашиг алдагдлын тооцоолол, мөнгөн гүйлгээний тооцоолол, балансын тооцооллоо бичих хэрэгтэй. Хэрвээ та хөрөнгө оруулалт хайж байгаа бол санхүүгийн төлөвлөгөө хамгийн чухал хэсэг нь юм.



9 views0 comments

Comments


bottom of page