Боломжит худалдан авагчдыг хэрхэн давтан худалдан авагч болгох вэ гэдгийг хүн бүр мэдэхийг хүсдэг. Үүний үр дүнтэй аргын нэг бол борлуулалтын юүлүүр юм. Борлуулалтын юүлүүрийг ойлгож, түүнийг зөв ашиглаж сурснаар бизнес өөрийн борлуулалтын хувийг өсгөж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм.
Борлуулалтын юүлүүр гэж юу вэ?
Борлуулалтын юүлүүр гэдэг нь худалдан авагч анх таны бүтээгдэхүүнийг сонссон үеэс худалдан авах хүртэлх худалдан авалтын үе шатыг дүрсэлсэн бүдүүвч зураглал юм. Худалдан авагчид худалдан авалт хийх хүртэл олон үе шатаар дамждаг ба үе шат бүрд бизнес өөрийн стратегийг тохируулах боломжтой болдог.
Юүлүүр нь гурвалжин хэлбэртэй бай дээрээсээ доош хүртэл нарийсдаг. Хамгийн дээд шат нь таних үе шат байдаг ба энд бүтээгдэхүүнээ таниулах үе юм. Доошлох тусам сонирхох худалдан авагчдын тоо улам буурдаг ба энэ нь худалдан авах буюу бизнесийн талаас борлуулалт хийгдэх хүртэл үргэлжилнэ. Голлох үе шатуудад таних, сонирхох, бодолцож үзэх, судлах, үнэлэх, худалдан авах гэсэн үе шатууд ордог. Эдгээрийг таних нь боломжит худалдан авагчтай зөв цагт нь холбогдож чадах зорилтот стратеги боловсруулах боломжтой юм.
Борлуулалтын юүлүүрийн үе шат
1. Таних
Таних үе шат нь боломжит худалдан авагчдын анхаарлыг татах. Энэ үе шатанд хүмүүс таны брэндийн талаар дөнгөж таньж эхэлж байна гэсэн үг. Энд та сошиал медиа маркетинг, блог хийх, SEO сайжруулах зэрэг стратеги ашиглаж болно.
Жишээлбэл, бизнесүүд худалдан авагчдын түгээмэл тулгардаг асуудлыг шийдвэрлэх талаар мэдээ нийтлэл бичиж болно. Статистикаар онлайн худалдан авагчдын 61% нь өөрт хэрэгтэй мэдээлэл өгдөг вебсайтаас худалдан авдаг гэсэн байдаг.
2. Сонирхох
Боломжит худалдан авагч танисны дараагийн алхам бол сонирхох юм. Энд та бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй. Үүнд та масс и-мэйл илгээх, вебинар зохион байгуулах гэх мэт үр дүнтэй аргууд ашиглаж болох юм.
Таны харуулж буй контент нь таны боломжит худалдан авагчдын тулгардаг тодорхой асуудлын шийдлийг танилцуулдаг. Коммент хэсэгт хариулт үлдээх болон лайв хэлэлцүүлэг хийснээр та худалдан авагчтай итгэлцэл бүтээж эхлэх юм.
3. Бодолцож үзэх
Бодолцож үзэх үе шатанд, боломжит худалдан авагчид өөрийн сонголтоо идэвхтэйгээр харьцуулж үздэг. Энд та судалгаа, амжилтын түүх, хэрэглэгчдийн сэтгэгдэл зэрэг контентуудыг хуваалцаж болно.
Жишээлбэл, програм хангамжийн компани өөрийн үйлчлүүлэгч програм ашигласнаар үйл ажиллагааны зардлаа 30%-иар бууруулж чадсан тухай ярьж болох юм.
4. Зорих
Зорих үе шатанд боломжит худалдан авагч таны бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэхээр сонирхлоо илэрхийлж эхэлнэ. Энэ үед бүртгэлийн хуудас бөглөх, сагсанд хийх эсвэл утас чатаар холбогож болно. ЭНэ үед та мэдээлэл шинэчлэх аргыг ашиглах хээргтэй. Энэ шатанд та яаралтай хөдлөх хэрэгтэй. Энд хөнгөлөлт урамшуулал санал болгож болно. Судалгаагаар өөрт нь зориулан и-мэйл авсан хүн брэндтэй цаашид үргэлжлүүлэн харилцах магадлал өндөр байдаг.
5. Үнэлэх
Үнэлгээний шатанд үйлчлүүлэгч үргэлжлүүлж худалдан авах уу үгүй юу гэдгээ шийдвэрлэх үе юм. Энд тэд үнэ харьцуулж, санал сэтгэгдэл унших, найз нөхөдтэйгээ зөвлөдөг. Энэ үед та бас отуслах хэрэгтэй. Магадгүй та зөвлөгөө өгөх, гарын авлага өгөх зэргээр энэ үе шатыг өөртөө таатайгаар эргүүлж болно.
6. Худалдан авах
Эцэст нь бид худалдан авах үе шатанд ирлээ. Энд таны бүх хичээл зүтгэл борлуулалт болох болно. Худалдан авах үе шатанд ямар нэг алдаа гаргахгүй байхыг хичээгээрэй.
Худалдан авалтын дараагийн үе шат
Худалдан авах үе шат борлуулалт дээр дуусдаггүй. Харилцагчидтайгаа үргэлжлүүлэн харилцах, хямдрал өгөх, талархлаа илэрхийлэх зэрэг алхмуудыг хийх нь тэднийг дахин худалдан авалт хийхэд туслах болно.
Борлуулалтын юүлүүрийг амжилттай ашиглах стратеги
1. Одоогийн юүлүүрээ шинжилж үзэх: Үе шат бүрийг сайтар шинжилж, хаана үйлчлүүлэгч зогсож байгааг ойлгох хэрэгтэй. Энэ нь танд зан төлвийг харуулна. Үүнд янз бүрийн аналитик хэрэгсэл ашиглаж болно.
2. Хэрэглэгчийн хэрэгцээд тохирсон контент хийснээр та зөв мессежээ зөв цагт хүргэх боломжтой.
3. И-мэйл маркетинг автоматчлал ашиглах нь танд харилцаа холбоо тогтмол барихад тусална.
Comments