top of page
Search
Writer's picturekhulan1963

Бизнесийн амжилт яагаад датанаас хамаарч байна вэ?

Өнөө үед бизнес улам датад суурилж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай ба үүнд датаны олдоц, технологийн ахиц дэвшил, өрсөлдөөний цар хүрээ ихээхэн нөлөөлж байна. Тэгвэл яагаад бизнесийн амжилтад дата чухал шалтгааныг доор хуваалцаж байна.

1. Дата элбэг болсон

Сошиал медиа, сенсор, эд юмсын интернэт зэрэг дижитал төхөөрөмж, талбарууд нь бизнест улам их дата өгч байна. Энэ нь хэрэглэгчийн зан төлөв, гүйлгээ, зах зээлийн хэв маяг зэрэг мэдээллийг агуулдаг ба маш их хэмжээний дата юм.

2. Технологийн ахиц дэвшил Хиймэл оюун ухаан, Машин лернинг, биг дата зэрэг технологи нь их хэмжээний датаг шинжилж, боловсруулахад тусалж байна. Эдгээр хэрэгслүүд нь бидэнд хэрэгтэй мэдээллийг гаргаж, чиг хандлагыг урьдчилан таамаглаж, бизнесийн үйл ажиллагааг илүү оновчтой болгоход тусалж байна. Энэ нь өмнө төвөгтэй бараг л боломжгүй зүйл байсан юм. Бизнес нь одоо шийдвэр гаргалтын үйл явцаа автоматчилж, хэрэглэгчийн туршлагыг илүү хувь хүнд чиглүүлж, оновчтой таамаглах боломжтой болсон.



3. Өрсөлдөөн

Бизнесийн ертөнц хоорондоо улам нягт холбоотой болох тусам компаниуд улам хурц өрсөлдөөнтэй тулгарч байна. Дата ашигладаггүй компаниуд нь өрсөлдөгчдийнхөө ард үлдэж байна. Тэдний өрсөллөгчид хэрэглэгчийн хэрэгцээг улам таньж, зах зээлийн чиг хандлагыг ойлгож, үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа ба энэ нь датаг оновчтой ашигласны үр ашиг юм. Датад чиглэсэн компаниуд илүү хурдтай оновчтой шийдвэр гаргаж байгаа нь өрсөлдөөнт бизнесийн орчинд давуу талыг бий болгож байгаа юм.


4. Хэрэглэгчийн хүлээлт

Хэрэглэгчид өнөөдөр илүү хувь хүнд чиглэсэн туршлага, үйлчилгээг хүсдэг болсон. Тэдний хэрэгцээг ойлгож чаддаг бизнес илүү оновчтой маркетингийн стратеги ашигладаг ба бүтээгдэхүүнээ сайжруулж, үйлчилгээгээ илүү хувь хүнд чиглүүлж чаддаг. Датад суурилах нь компанид хэрэглэгчийн зан төлөв, хүлээлтийн өөрчлөлтөд илүү бэлтгэж байна.


5. Шийдвэр гаргалт

Дата нь бизнесийг зөн совингоосоо давж ажиллахад хүргэж байна. Шийдвэр гаргалт нь бодит, хэмжигдэхүйц мэдээлэл дээр суурилснаар илүү эерэг үр дүн авчирна. Датад суурилсан шийдвэр гаргалт нь байгууллагад зардлаа хэмнэх, өсөлтийн боломж таних, эрсдлээ бууруулахад тусална.


6. Үйл ажиллагааны үр ашиг

Датаг шинэжилснээр бизнесүүд дотоод үйл явцыг илүү оновчтой болгож, үр ашиггүй ажиллагааг бууруулж, зардлаа хэмнэнэ. Дата нь үйл ажиллагаанд саад болж буй гацааг таньж, нийлүүлэлтийн гинжийг саадгүй ажиллуулах, нөөцөө оновчтой хуваарилахад тусалдаг. Энэ нь цаашлаад бүтээмжийг нэмэгдүүлж, ашгий,г нэмэгдүүлэх ба энэ нь зардалд мэдрэмтгий өрсөлдөөнт бизнесийн орчинд маш чухал юм.



7. Цаг үеийн мэдээлэл

Зөв дата дэд бүтэцтэй байснаар бизнес цаг үеийн мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглаж чадах юм. Үүнд жишээлбэл, борлуулалт, бараа материал, хэрэглэгчийн зан төлвийн мэдээлэл орж байна. Энэ нь хурдтай өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөлд илүү уян хатан, хурдтай шийдвэр гаргахад тусална. Цаг үеийн мэдээлэл нь бизнесийг илүү өрсөлдөөнд бэлдэж, асуудал үүсэхээс өмнө сэргийлэхэд тусална.


8. Урьдчилан таамаглах

Бизнесүүд датаг ирээдүйн чиг хандлага, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн хөгжлийг урьдчилан таамаглахад ашиглаж байна. Энэ нь тэдэнд эрэлтийг таамаглаж, бараа материалаа тохируулах, маркетингийн кампанит ажлыг үр дүнтэй төлөвлөж, эрсдлээ бууруулахад тусалж байна. Ирээдүйн үр дагаврыг урьдчилан таамагласнаар компаниуд илүү оновчтой, стратеги шийдвэр гаргах боломжтой.


12 views0 comments

Comentarios


bottom of page