top of page
Search
Writer's picturekhulan1963

Байгууллагын үр ашигтай ажиллагааг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Байгууллагын үр ашигтай ажиллагаа нь олон хүчин зүйлээс хамаардаг. Байгууллагын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх нь олон талын ач холбогдолтой. Бид энэхүү багахан оролдлогоор зардлаа бууруулж, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанараа сайжруулж, эцсийн дүндээ байгууллагын ашгаа нэмэгдүүлэх боломжтой юм. Тэгвэл та бүхэнд үр ашгаа нэмэгдүүлэхэд туслах 10 аргыг танилцуулж байна.


  1. Харилцаа холбоо - Microsoft teams зэрэг багаар ажиллах боломжтой апп, програмуудыг ашигласнаар хүмүүс хоорондын харилцааг илүү сайжруулах боломжтой. Ингэснээр багийн гишүүд нэг нэгнийхээ хийж буй ажил, хэрэгжилт, явцтай танилцах боломжтой.

  2. Тодорхой зорилго, зорилт тавих: СМАРТ зорилго буюу тодорхой, хүрэхүйц, хэмжигдэхүйц, хамааралтай, цаг хугацаа нь тохирсон зорилго тавих. Ингэснээр багийн гишүүдэд чиглэл тавих ба ажил даалгавраа эрэмбэлэхэд тусална.

  3. Процесийн төгөлдөршлийг нэвтрүүлэх: Одоогийн ажлын явцыг шинжилж, саад болж буй, удаашруулж буй хүчин зүйлийг таних хэрэгтэй. Үүнд Lean, Six SIgma-г ашиглаж алдаа дутагдлыг багасгах, процесийг сайжруулах боломжтой.

  4. Технологид хөрөнгө оруулах-Автоматчлалын хэрэгсэл, програм ашиглаж, давтагдах боломжтой ажил даалгаврыг автоматчилж, ажилтнуудаа илүү ур чадвар шаардсан даалгавруудад томилох хэрэгтэй.

  5. Ажилтнуудын сургалт, хөгжүүлэлтийг тогтмол хийх: Тогтмол сурах боломжтой ажиллах орчныг бүтээх хэрэгтэй. Ажилтнуудад сургалт хийснээр тэднийг ажлаа илүү үр ашигтай гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвараар бэлдэнэ гэсэн үг юм.

  6. Бусадтай хамтрах соёл бүтээх: Багийн ажиллагаа, мэдлэгээ хуваалцах боломжтой орчныг бүтээх. Ажилтнууд өөрийн санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж, шинэ боломжийг бүтээх боломжтой.

  7. Гүйцэтгэлээ хэмжих: KPI-аар тогтмол үр ашгаа хэмжих. Оновчтой шийдвэр гаргахын тулд өгөгдөл дата ашиглах хэрэгтэй.

  8. Санал хүсэлт тогтмол авах: Ажилтнуудаас үйл явц, системийн талаар тогтмол санал хүсэлт авах. Энэхүү мэдээлэл нь удирдлагын зүгээс харж чадахгүй байгаа үр ашиггүй ажиллагааг танихад тусална.

  9. Нөөцөө оновчтой хуваарилах: Ажилтан, цаг хугацаа, санхүү зэрэг нөөцөө оновчтой хуваарилах хэрэгтэй. Төслүүдээ үнэлж, хаана нөөцийн дахин хуваарилалт шаардлагатай байгааг тодорхойлоорой.

  10. Ажил амьдралын балансыг дэмжих: Ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх уян хатан ажиллах орчныг бий болгох хэрэгтэй. Уг тэнцвэр хангасан ажиллах хүчин илүү оролцоо өндөр бас үр ашигтай байдаг.


    Дээрх стратегийг нэвтрүүлснээр байгууллагын бүтцээ илүү бүтээмжтэй, сэтгэл ханамжтай болгох боломжтой юм.





7 views0 comments

Comments


bottom of page