Удахгүй он дуусч шинэ он эхлэх гэж байна. Шинэ онд хэдийгээр бид эрч хүчтэй урам зориг тэмүүлэл дүүрэн ордог хэдий ч, шинэ зорилго, стратеги танд шинэ ондоо улам итгэлтэйгээр ороход тусална. Оновчтой стратеги боловсруулахын тулд та доорх алхмыг дагаарай.
Өөрийн алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлох
Хүрэхийг хүсч буй зүйлс (алсын хараа), яагаад үүнд хүрэхийг хүсч буй (эрхэм зорилго)-оо тодорхой болгох
SWOT шинжилгээ хийх
Өөрийн дауу сул тал болон зах зээл дэх боломж, аюулыг таньж мэдсэнээр дотоод хүчин чадлаа илүү сайн ойлгож, гадаад хүчин зүйлд бэлтгэлтэй болоход тусална.
Оновчтой зорилго тавих
СМАРТ буюу тодорхой, хэмжигдэхүйц, хүрэхүйц, хамааралтай, цаг хугацаа нь тохирсон зорилгыг өөрийн алсын хараа, эрхэм зорилготой уялдуулан боловсруулах
Зорилтот зах зээлээ тодорхойлох
Өөрийн зорилтот худалдан авагч, тэдний хэрэгцээг сайтар ойлгох
Хийгдэх алхмуудыг төлөвлөх
Зорилгодоо хүрэхэд туслах тодорхой алхам, арга хэмжээг тодорхой болгож, алхам бүрд хариуцах эзэн болон хийж дуусгах хугацааг тодорхойлох
Нөөц хуваарилах
Санхүү, хүний нөөц, технологийн стратегиа хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх нөөцийг тодорхойлох
Хянах, үнэлэх
Хэрэгжил, үйл явц, амжилтаа хэмжих хэмжигдэхүүнүүдийг боловсруулан үр дүн, дүгнэлтээс гарсан үзүүлэлтийг тогтмол хянаж, стратегидаа уялдуулах
Стратегиа ойлгуулах
Байгууллагад ажиллаж буй хүн бүрд стратегиа ойлгуулж, тэдний үүрэг хариуцлага, оролцоог тодорхой болгох
Comments