Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд өөрийн давуу сул тал, дадал зуршил, зорилготой холбоотой арга аргачлал олох хэрэгтэй.
1. Ажил үүргээ ач холбогдлоор эрэмбэлэх (Eisenhower Matrix)
- Маш чухал: Эдгээр ажлыг яаралтай хийх
- Чухал боловч, яаралтай - Эдгээр ажлыг төлөвлөх
- Яаралтай боловч чухал биш: Болж өгвөл өөр хүнд даалгах
- Яаралтай ч биш чухал ч биш: Хойшлуулах эсвэл бүр орхих
Дэмий зүйлд цаг үрж, анхаарал сарниулахгүйгээр чухал ажилд төвлөрөхөд тусална.
2. Помодоро техник - 25 минут ажиллаад 5 минут амрах. 4 помородогийн дараа 15-30 минутын завсарлагаа авах
Энэ нь тархи ядрахаас сэргийлнэ.
3. СМАРТ зорилго тавих - Зорилгоо тодорхой, хэмжигдэхүйц, хүрэхүйц, хамааралтай, цаг хугацаа нь тохирсон болгох. Энэ нь ажлыг тодорхой, явцыг нь үнэлэхэд хялбар болгоно.
4. Орчноо бэлдэх - Цэвэрхэн, таатай, эмх цэгцтэй орчин нь анхаарал төвлөрөхөд тусалдаг.
5. Эрүүл мэнддээ анхаарах - Сайн унтаж, идэж, тогтмол дасгал хийх нь хүний сэтгэхүйн чадвар болон энергийн түвшинд шууд нөлөөлдөг .
6. 2 минутын дүрэм - Хэрвээ ажил даалгаврыг 2 минутад хийж дуусгах боломжтой бол тэр даруй хийж дуусгах. Энэ нь жижиг даалгавруудыг хурдан дуусгаж, овоорохоос сэргийлнэ.
7. Үгүй гэж хэлж сурах - Өөрийн үндсэн зорилго, үнэт зүйлтэй нийцэхгүй ажил даалгаврыг хүлээн авахаас зайлсхийх. Өөрийн цаг хугацаа, энергиэ чухал, бүтээмжтэй зүйлд зарцуулах нь илүү дээр
8. Ажлаа бусдад даалгах эсвэл оутсорс ашиглах - Боломжтой бол өндөр ур чадвар шаардахгүй ажлуудыг бусдад даалгаснаар таныг илүү үр ашигтай болгож, ач холбогдол өндөртэй ажил даалгавар гүйцэтгэхэд тусална.
Алдарт Eisenhower Matrix-ыг танд бэлэглэж байна.
Comments